Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хакухо эмнэлгээс гарчээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
0 минут 59 секунд

Японы уламжлалт сүмо бөхийн ёкозуна цолтой Хакүхо коронавирусийн халдвар аваад эмчлүүлж байсан эмнэлгээсээ гарсныг Sports Hochi сонин Пүрэв гарагт мэдээлжээ.

Уг мэдээнд өгүүлснээр Хакүхогийн сүүлийн шинжилгээний хариу сөрөг гарсан тул гэртээ үргэлжлүүлэн эмчлүүлэхээр эмнэлгээс гарсан гэнэ.

Үнэрлэх мэдрэмжээ алдсан ёкозунагийн шинжилгээний хариу нэгдүгээр сарын 5-ны өдөр эерэг гарч, халдвар авсан нь батлагдаж байжээ.

Токио хотод одоо үргэлжилж буй шинэ оны эхний башёг эхлэхээс тав хоногийн өмнө ийнхүү 35 настай их аварга өвчилсөн нь тогтоогдож байв.

Сүмо бөхчүүдээс өнгөрсөн оны дөрөвдүгээр сард 28 настай Шобуши анх удаа коронавирусийн халдвар авч байжээ. Түүний эрүүл мэнд хурдтай муудсаар тавдугаар сард нас барсан юм.

Эх сурвалж: Asahi Shimbun

 

ГАЗАР ХӨДЛӨЛТ: Улаанбаатарын тал хөлдөх үү, улсын хүн амын тал нь сүйдэх үү
ГАЗАР ХӨДЛӨЛТ: Улаанбаатарын тал хөлдөх үү, улсын хүн амын тал нь сүйдэх үү
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.