Энэ мэдээ хуучирсан буюу 2026/01/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

AI-аар зөрчил илрүүлснээр уулзваруудын нэвтрүүлэх чадвар эрс сайжирчээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 10 секунд

Хиймэл оюунд (AI) суурилсан авто замын зөрчил илрүүлэх хяналтын системийг нийслэлийн зарим гол уулзваруудад нэвтрүүлсний үр дүнд замын хөдөлгөөний зохион байгуулалт сайжирч, уулзварын нэвтрүүлэх чадвар эрс нэмэгдсэн байна.

Өнгөрөгч оны хоёрдугаар сараас 12 дугаар сар хүртэлх хугацаанд нийт 23 сая зөрчлийн мэдээллийг шалгажээ. Тодруулбал, өдөрт 74 мянга гаруй зөрчил бүртгэгддэг байсныг албаныхан хэлж байна. Ухаалаг систем хэрэгжиж эхэлснээр өдөрт 1000-4000 зөрчлийн “Шалгаж байна” мессежийг жолоочид илгээдэг болжээ. Энэ нь жолооч эгнээ байраараа хөдөлгөөнд оролцохоос гадна авто замын хөдөлгөөний дүрмээ чандлан сахиж, хариуцлагатай замын хөдөлгөөнд оролцдог болж буй эерэг өөрчлөлт юм.

AI системийг нэвтрүүлснээр хүний оролцоо багасч, хяналт шалгалтын ил тод байдал нэмэгдэн, замын хөдөлгөөний дүрмээ мөрддөг, жолооч, зорчигчийн аюулгүй байдал сайжрах бодит үр дүн гарч эхэлжээ.

Тусгай замын автобусыг Ард Аюушийн өргөн чөлөө-Их тойруу-Намьянжугийн гудамж-Нийслэл хүрээ өргөн чөлөө чиглэлд явуулахаар төлөвлөжээ
Тусгай замын автобусыг Ард Аюушийн өргөн чөлөө-Их тойруу-Намьянжугийн гудамж-Нийслэл хүрээ өргөн чөлөө чиглэлд явуулахаар төлөвлөжээ
 
ЦАГ АГААР: Маргааш Улаанбаатарт -14 хэм хүйтэн
ЦАГ АГААР: Маргааш Улаанбаатарт -14 хэм хүйтэн
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/01/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.