Тарвас ачих ажилд туслахаар гэрээсээ гарсан 10 настай охиныг 7 дахь өдрөө хайж байна

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 42 секунд

Энэ сарын 01-ний өдрийн 08:00 цагийн орчимд Ховд аймгийн Буянт сумын нутагт 10 настай эмэгтэй хүүхэд гэрээсээ гараад сураггүй болсон байна. Тодруулбал, охин хөрш айлын тарвас ачих ажилд туслана хэмээн гэрээсээ гарчээ. Охиныг эрэн хайх ажиллагаа 7 дахь өдрөө үргэлжилж байна.

Энэ тухай цагдаагийн байгууллагаас "Ховд аймгийн Буянт сумын нутагт 10 настай эмэгтэй хүүхэд гэрээсээ гараад сураггүй болсон" гэх мэдээллийн дагуу 08 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.

Энэ хугацаанд 10 настай А нь энэ оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 08:00 цагийн орчимд хөрш айлын тарвас ачих ажилд туслахаар гэрээсээ гарсан бөгөөд үүнээс хойш гэртээ эргэн ирээгүй нөхцөл байдал тогтоогдсон.

📌Цагдаагийн байгууллага дуудлага, мэдээлэл хүлээн авсан даруйд эрэн хайх ажиллагааг эхлүүлж, Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн алба, аймгийн Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Буянт сумын төрийн байгууллагын болон Зэвсэгт хүчний ангийн алба хаагчид хамтран эрэн хайх ажиллагааг өргөжүүлэн, явуулж байна.

Иргэд Та бүхэн тухайн охиныг харсан, эсхүл байгаа газрын талаар ач холбогдолтой мэдээлэлтэй бол цагдаагийн байгууллагын 102 болон 94517043 дугаарт мэдэгдэнэ үү. Нууцлалыг чанд хадгална" гэжээ.

АҮЭБЯ: Тэгш, сондгойг мөрдөөгүй 7 ШТС-д торгууль ногдуулах, тусгай зөвшөөрлийг нь цуцлах хүртэл арга хэмжээ авахыг сануулав
АҮЭБЯ: Тэгш, сондгойг мөрдөөгүй 7 ШТС-д торгууль ногдуулах, тусгай зөвшөөрлийг нь цуцлах хүртэл арга хэмжээ авахыг сануулав
 
Мотоциклтэй эмэгтэйг араас нь зориудаар мөргөсөн жолоочийг ажлаас нь чөлөөлжээ
Мотоциклтэй эмэгтэйг араас нь зориудаар мөргөсөн жолоочийг ажлаас нь чөлөөлжээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!