С.Амарсайхан: Дуусаагүй барилгад урьдчилсан байдлаар зөвшөөрөл гэрчилгээ олгохгүй байхаар зохион байгуулалт хий

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 34 секунд

Орон сууцны залиланд өртөж, хохирсон иргэдийн асуудлыг шалгах Ажлын хэсэг өнөөдөр хуралджээ. Хуралдаанаар

  • Хохирсон иргэдийн зөрчигдсөн эрхийг сэргээх зорилгоор хэрэгт холбогдсон этгээдийн нуугдмал хөрөнгийг олж тогтоон нууц мөрдөн шалгах ажиллагаа явуулж, гэмт хэргийн замаар олсон хөрөнгүүдийг олж тогтоох, хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах, битүүмжлэх ажиллагааг хийх
  • Ажлын хэсэгт хохирогчдын төлөөллийг оруулах
  • Энэ төрлийн гэмт хэрэгт холбогдуулан шалгагдаж байгаа этгээдүүдэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар таслан сэргийлэх арга хэмжээг оновчтой авах
  • Шүүх шинжилгээний ерөнхий газар, аудитын компаниуд, хөрөнгийн үнэлгээний компаниудтай хамтран ажиллаж шинжээчийн дүгнэлтийг шуурхай гаргуулах талаар зохион байгуулалтын арга хэмжээ авах
  • Шүүхийн шийдвэр дээр байгаа 60 гаруй тэрбум төгрөгийн гүйцэтгэлийн ажлыг эрчимжүүлнэ. Өөрөөр хэлбэл, битүүмжлэгдсэн болон шүүхийн шийдвэр гүйцэтгэл дээр байгаа эд хөрөнгийн үнэлгээг ойрын хугацаанд хийж, нээлттэй дуудлага худалдааг зохион байгуулж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эрчимжүүлэх

Орон сууцны залилангийн арга нарийсаж тэтгэвэрт гарсан аав, ээжийнхээ нэр дээр компани нээгээд залилан хийх тохиолдол гарч байна. Тиймээс дуусаагүй барилгад урьдчилсан байдлаар зөвшөөрөл гэрчилгээ олгохгүй байхаар зохион байгуулалт хийхийг ХЗДХ сайд үүрэг болголоо.

МАРГААШ: Улаанбаатарт 29 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт 29 хэм дулаан байна
 
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!