Шатахуун, түлш, газрын тосны бүх бүтээгдэхүүнийг гаалийн татвараас чөлөөллөө

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 30 секунд

Засгийн газрын ээлжит хуралдаан болж өндөрлөлөө. Өнөөдрийн хуралдаанаар үнийн өсөлтөөс сэргийлэхийн тулд шатахуун, түлш, газрын тосны бүх бүтээгдэхүүнийг гаалийн татвараас чөлөөллөө.

Ерөнхий сайд Н.Учрал энэ талаар "Шатахуун, түлшний асуудал айл өрх бүрийн асуудал. Шатахууны үнэ бүх юмны үнэ. Монгол Улсын Засгийн газар дуусдаггүй яриаг дуусгаж ажилласаар байна.

33 жилийн дараа анх удаа 22 ширхэг шатахууны нөөц, сав барих ажил эхлүүлсэн. Зургаан агуулахын ажил 85 хувь, бусад 16 агуулахын ажил 40 хүртэл хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. Хоёр жил гацсан Газрын тосны үйлдвэрийн ажлыг гацаанаас гаргалаа. 20 хувьтай байсан үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьтай байна.

30 жил гацсан газрын тос нийлүүлэх, эрэл хайгуулын ажлыг эхлүүллээ. 14 байршилд олон улсын нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа. Дэлхий даяар үүссэн тодорхойгүй нөхцөл байдал, сорилт, олон бэрхшээлийг ойлгон хүлээж авч, хамтран ажиллаж байгаа иргэддээ талархал илэрхийлье.

Засгийн газар үнийн өсөлтийн эсрэг, дэлхий дахины нөхцөл байдлаас хамаарч эх орондоо үүсэх сөрөг нөлөөг даван туулахын төлөө бүх шатандаа хичээн ажиллаж байна" гэлээ.

Шатахууныг тэгш, сондгойгоор 50 мянган төгрөгийн лимиттэй олгож эхэлснээр шатахуун авсан машины тоо 2.5 дахин нэмэгджээ
Шатахууныг тэгш, сондгойгоор 50 мянган төгрөгийн лимиттэй олгож эхэлснээр шатахуун авсан машины тоо 2.5 дахин нэмэгджээ
 
Нөөцийн махны бүрдүүлэлтэд Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагвыг өөрийн биеэр онцгойлон анхаарахыг үүрэг болголоо
Нөөцийн махны бүрдүүлэлтэд Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагвыг өөрийн биеэр онцгойлон анхаарахыг үүрэг болголоо
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!