ТАНИЛЦ: COP17 хурлын үеэр буюу 08.17-08.28-ны өдрүүдэд цахимаар бэлтгэлээ хангах сургууль, цэцэрлэгийн ЖАГСААЛТ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 9 секунд

2026 оны 8 дугаар сарын 17-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотод НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17) болно. Үүнтэй уядуулан тухайн бүсэд байрлаж байгаа 5 дүүргийн 73 цэцэрлэг, 60 сургуулийн хичээлийн бэлтгэл ажлыг цахимаар зохион байгуулах юм.

Тодруулбал, Элсэлт, бүртгэл, шилжих хөдөлгөөн зэргийг цахимаар зохион байгуулна. Ингэхдээ багш, ажилтны зайнаас ажиллах нөхцөлийг бүрдүүлж, цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг эцэг, эхийн хэрэгцээнд тулгуурлан уян хатан зохицуулалтаар ажиллуулахыг холбогдох яамнаас үүрэг болгоод байна. Ингэснээр цэцэрлэг сургуулийн хичээл, сургалтын үйл хөтөлбөр, үйл ажиллагаанд өөрчлөлт орохгүй, есдүгээр сарын 1-ндээ хичээллэнэ. Хичээлийн хоцрогдол үүсгэхгүй байх нөхцлийг бүрдүүлж байгаа юм.

Иймээс эцэг эх, асран хамгаалагчид доорх жагсаалтад хамрах сургууль цэцэрлэгт хүүхэд нь хамрагдаж байгаа бол анхааран бэлтгэлээ хангана уу.

Өнөөдөр сондгой тоогоор төгссөн автомашинтай иргэд 50 хүртэлх мянган төгрөгөнд БЕНЗИН авах эрхтэй
Өнөөдөр сондгой тоогоор төгссөн автомашинтай иргэд 50 хүртэлх мянган төгрөгөнд БЕНЗИН авах эрхтэй
 
COP17-той холбоотойгоор оюутнуудыг дотуур байранд нь ирэх сарын 13-наас оруулна
COP17-той холбоотойгоор оюутнуудыг дотуур байранд нь ирэх сарын 13-наас оруулна
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!