Энэ мэдээ хуучирсан буюу 2026/08/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өнөөдөр сондгой тоогоор төгссөн автомашинтай иргэд 50 хүртэлх мянган төгрөгөнд БЕНЗИН авах эрхтэй

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 55 секунд

Бензин шатахуун доголдож, иргэд өдөр шөнөгүй шатахуун түгээх станцын гадна дугаарлаж, хонож өнжиж байгаатай холбогдуулан Засгийн газраас арга хэмжээ авсан. Ингэхдээ өчигдрөөс эхлэн энэ сарын 15-ныг хүртэл автомашины дугаарыг тэгш, сондгойгоор төгссөнөөр нь бензин олгоно. Нэг удаа нэг машинд 50 хүртэлх мянган төгрөгөнд олгоно. Саванд шатахуун олгохгүй байх шийдвэр гаргасан юм.

Ингэснээр тэгш тоогоор төгссөн автомашинууд тэгш өдөр, сондгой тоогоор төгссөн автомашинууд сондгой өдөр бензин авах юм. Тодруулбал,

Тэгш буюу 0,2,4,6,8-аар автомашины дугаар нь төгссөн иргэд энэ сарын 4,6,8,10,12,14-ний өдрүүдэд бензин авна

Сондгой буюу 1,3,5,7,9-өөр төгссөн машинтай иргэд энэ сарын 5,7,9,11,13,15-ны өдрүүдэд бензин авах эрхтэй.

Д.БУДЗААН: Хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл үйлдвэл бүх насаар нь хорих ял оногдуулах хуулийн зохицуулалттай
Д.БУДЗААН: Хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл үйлдвэл бүх насаар нь хорих ял оногдуулах хуулийн зохицуулалттай
 
СУРВАЛЖИЛГА: Он гарснаас хойш ОБЕГ-т 6000 гаруй тоглосон дуудлага иржээ. Хуурамч дуудлага бүрийн цаана бодит тусламжид зориулагдах ёстой цаг, хүн хүч, техник хэрэгсэл зарцуулагдаж байна