
Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очир БНСУ-ын Чүннам мужийн Боловсролын газрын төлөөлөгчидтэй уулзжээ. Уулзалтаар Нийслэлийн ерөнхий боловсролын 133 дугаар сургуульд хэрэгжүүлсэн ухаалаг самбар, Chromebook төхөөрөмжийн дэмжлэгийг үргэлжлүүлэн бусад сургуульд хэрэгжүүлэх боломжийн талаар санал солилцсон байна.
Мөн мэдээллийн технологийн дэмжлэг авсан сургуулийн багш нарыг Монгол Улсад зохион байгуулах сургалтад хамруулах, түүнчлэн БНСУ-д хиймэл оюун ухаан, боловсролын технологийн чиглэлээр туршлага судлах боломжийг өргөжүүлэх талаар ярилцжээ. Талууд өмнө нь мэдээллийн технологийн чиглэлээр туршлага судлах сургалтыг удирдлагын түвшинд амжилттай хэрэгжүүлж, хоёр жилийн хугацаанд 7–8 албан хаагчийг богино хугацааны сургалтад хамруулсан туршлагатайг онцлов.
Энэхүү хамтын ажиллагааг цаашид үргэлжлүүлэн өргөжүүлж, туршлага судлах сургалтын хөтөлбөрийг тогтмол хэрэгжүүлэхээр талууд санал нэгдсэн байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!