Энэ мэдээ хуучирсан буюу 2026/08/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Энэ сарын 15-наас автомашиныг тэгш сондгой дугаараар замын хөдөлгөөнд оролцуулахаар боллоо. 

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 4 секунд

Хичээлийн шинэ жилээр түгжрэл, замын ачаалал нэмэгдэхтэй холбоотой нийслэлээс ямар арга хэмжээ авах талаар мэдээлэл өглөө. Тухайлбал наймдугаар сарын 15-аас есдүгээр сарын 12-н хүртэл автомашиныг тэгш сондгой дугаараар замын хөдөлгөөнд оролцуулахаар боллоо.

Ингэхдээ тэгш өдөр тэгш тоогоор төгссөн тээврийн хэрэгсэл оролцоно, сондгой өдөр сондгой тоогоор төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно. Есдүгээр сарын 1-нд хичээлийн шинэ жилээр эцэг эхчүүд хүүхдээ хүргэж өгдөг, хичээлийн шинэ жилд оролцдогтой холбоотой энэ өдөр дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй. Дугаарын хязгаарлалтад ногоон дугаартай, хэвлэл мэдээлэл, оршуулга, тусгай чиг үүргийн автомашин, дипломат албаны машин, жуулчин тээвэр, ажилчин тээвэр, хүнс тээвэрлэлтийн машин хамаарахгүй аж.

Дугаарын хязгаарлалт өглөө 07.00 цагаас орой 21.00 цаг хүртэл үргэлжилнэ.

С.Зоригийн агсны хөшөөг нүүлгэн шилжүүлэх зөвшөөрөл өгсөн СБД-ийн Засаг дарга М.Алтангэрэлийн үндсэн цалинг гурван сараар хасах шийтгэл ногдуулжээ
С.Зоригийн агсны хөшөөг нүүлгэн шилжүүлэх зөвшөөрөл өгсөн СБД-ийн Засаг дарга М.Алтангэрэлийн үндсэн цалинг гурван сараар хасах шийтгэл ногдуулжээ
 
СУРВАЛЖИЛГА: Он гарснаас хойш ОБЕГ-т 6000 гаруй тоглосон дуудлага иржээ. Хуурамч дуудлага бүрийн цаана бодит тусламжид зориулагдах ёстой цаг, хүн хүч, техник хэрэгсэл зарцуулагдаж байна