Энэ мэдээ хуучирсан буюу 2026/08/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Энэ сарын 1,2-нд нийт 5160 тонн АИ-92 бензинийг Сүхбаатар боомтоор оруулж иржээ

Ангилал
Нийгэм Эдийн засаг
Огноо
Унших
1 минут 31 секунд

Бензин шатахуун хомстож буйтай холбогдуулан Засгийн газраас шатахуун нийлүүлэх ажлыг яаравчлуулж байна. Тодруулбал, Сүхбаатар боомтоор 2026 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 22 вагон буюу 2,220 тонн Аи-92 автобензин,

08 дугаар сарын 02-ны өдөр 49 вагон буюу 2,940 тонн нийт 86 вагон буюу 5,160 тонн Аи-92 автобензин орж ирсэн байна.

Эдгээр вагонуудыг Толгойт, Аршаант, Дархан, Эрдэнэт, Улаанбаатар зэрэг өртөөдөд тээвэрлэн хүргэсэн ба агуулахад буулгах, Улаанбаатар хот болон орон нутгийн ШТС-ууд руу тасралтгүй ачилт хийх ажлыг зохион байгуулж байгаа аж.

ОХУ-аас 2026 оны 07 дугаар сарын 29-ний өдөр ачигдсан нийт 28 вагон буюу 1,680 тонн Аи-92 автобензин Сүхбаатар боомтоор орж ирэх төлөвтэй байгаа юм байна.

ОХУ-аас төмөр замын Сүхбаатар боомтоор Монгол Улсад импортоор орж ирсэн шатахуунтай вагоныг буух өртөөдөд тээвэрлэн хүргэх, буулгах. ШТС-ууд руу ачих ажлыг УБТЗ, Гаалийн байгууллага болон холбогдох байгууллагууд, импортлогч ААН-үүд хамтран 24 цагаар тасралтгүй шуурхай зохион байгуулан, бүхий л боломжит арга хэмжээ авч ажиллаж байна гэж ЗГ-аас мэдээллээ.

МИАТ: Энэ сарын 3, 4-ний Сөүл, Токио, Бээжин чиглэлийн нислэгийн цагийн хуваарьт өөрчлөлт орж байна
МИАТ: Энэ сарын 3, 4-ний Сөүл, Токио, Бээжин чиглэлийн нислэгийн цагийн хуваарьт өөрчлөлт орж байна
 
СУРВАЛЖИЛГА: Он гарснаас хойш ОБЕГ-т 6000 гаруй тоглосон дуудлага иржээ. Хуурамч дуудлага бүрийн цаана бодит тусламжид зориулагдах ёстой цаг, хүн хүч, техник хэрэгсэл зарцуулагдаж байна