16 настай охины амиа алдсан хэргийг УДШ-ийн Хяналтын шатны шүүхээр хэлэлцэх эсэхийг өнөөдөр шийднэ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 6 секунд

16 болон 32 настай хоёр эмэгтэйг хөнөөсөн Ц.Дагвадорж нарт холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хурал өнгөрсөн тавдугаар сарын 11-нд болсон. Шүүхээс Ц.Дагвадоржид анхан шатны шүүхээс оногдуулсан бүх насаар нь хорих ялыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн бол хэргийн газарт хамт байсан бусад оролцогчдын хэргийг хэрэгсэхгүй болгосон шийдвэрийг мөн адил хэвээр үлдээсэн юм.

Тэгвэл шүүхийн шийдвэртэй санал нийлэхгүй байгаа тул хохирогч охины ээж УДШ-д хандаад байсан юм. Тэгвэл хэргийг УДШ-ийн Хяналтын шатны шүүх хурлаар оруулж хэлэлцэх эсэхийг өнөөдөр буюу мягмар гарагт УДШ-ийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар шийднэ.

Тус шүүгчдийн хуралдаанаас хоёр төрлийн шийдвэр гарах боломжтой ба хэргийг хүлээн авч, УДШ-ийн Хяналтын шатны шүүх хурлаар хэлэлцүүлэх эсхүл хэлэлцүүлэх шаардлагагүй гэж үзэх юм.

О.Сийлэгмаа: УИХ-ын 32 гишүүн түүний хамаарал бүхий этгээдүүд БЗС-гаас авсан зээлээ төлөөгүй байна
О.Сийлэгмаа: УИХ-ын 32 гишүүн түүний хамаарал бүхий этгээдүүд БЗС-гаас авсан зээлээ төлөөгүй байна
 
ОРХОН: Элсэлтийн шалгалтад 800 оноо авсан сурагч, тэднийг бэлтгэсэн багш нарыг 100 сая төгрөгөөр урамшуулжээ
ОРХОН: Элсэлтийн шалгалтад 800 оноо авсан сурагч, тэднийг бэлтгэсэн багш нарыг 100 сая төгрөгөөр урамшуулжээ
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!