Х.Нямбаатар: Би хуулийн байгууллагад тайлбар мэдүүлгээ өгсөн, дуудсан цагт нь морио эмээллээд очно

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 2 секунд

Нийслэлийн 2024-2026 оны төсвийн асуудлаар ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулагдаж, сонсголын үр дүнд Ерөнхий сайдад асуулга тавьж, АТГ-т албан бичиг хүргүүлэхээр болсон.

Тэгвэл хотын дарга асан Х.Нямбаатар байр сууриа илэрхийлж "Төсөв түшиж улс, хот нийслэл хөгжихгүй. Санхүүгийн олон арга хэрэгслийг ашиглаж, хөрөнгө оруулалт татаж төслүүдээ хэрэгжүүлнэ. Ингэж байж бид тулгамдаж буй асуудлуудаас ангижирч ард түмний нуруу тэнийнэ.

Надад Хууль зүйн сайдаар ажиллаж байхдаа 40 гаруй ажлын хэсгийг ахалж ачаа үүрч явсан үе бий. "Нохойд барьдаг мод" гэх нэр ч зүүж явсан. Ардчилсан сонгуулиар мөрийн хөтөлбөрөө дэвшүүлэн байгуулсан ялалтыг минь мэс засал хийж булааж авсан энэ хэдэн долдойнуудад намайг мэрэхээс өөр шид даан ч алга даа, харамсалтай. Би нийслэлийг 2.6 их наядын бэлэн мөнгөний үлдэгдэлтэй хүлээлгэж өгөөд явсан. Өнөөдөр улсын төсөв хэдэн их наядаар тасарч бгааг та нар гаргаж ирээч. Чадахгүй л дээ та нар.

Би хуулийн байгууллагад тайлбар мэдүүлгээ өгсөн, дуудсан цагт нь морио эмээллээд очно.

"Шангри-Ла"-ийн подвол дахь Vault гэх садар самууны үүр болсон баарны эзэн, Ухаа худагийг 2 сая ам.доллароор хулгайлж авсан авлигач хахуульчин Д.Энхтүвшин, хадгаламж зээлийн хоршоо дампууруулж иргэдийн хөрөнгөөр гараа угаасан Баян Бажаа гуай, хүүхдийн тоглоомын талбай ч барьж үзээгүй улаан балчин хүүхэлдэй, Тавантолгойгоос ТЭЗҮ-ээр мөнгө хүүлдэг хулгайч нар улс орныг хөгжүүлэхгүй нь тодорхой юм байна. Ард түмний нуруу тэнийхгүй нь дээ" гэжээ.

Үндсэн хуулийн цэцийн даргаар Ж.Эрдэнэбулган сонгогдлоо
Үндсэн хуулийн цэцийн даргаар Ж.Эрдэнэбулган сонгогдлоо
 
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!