УИХ дахь АН-ын бүлгийн нэр бүхий гишүүд нийслэлийн газар олголтыг хянан шалгах түр хороо байгуулах асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ө.Шижир "Нийслэлийн А бүс дэх улсын бүх сургууль, цэцэрлэгийн газар зарагдсан. Үе үеийн хотын дарга нар, газрын алба, ерөнхий архитекторууд холбоотой. 5 шараас Офицеруудын ордон хүртэл нэг ч сургууль биеийн тамирын бүтэн талбайтай үлдээгүй, бүгд дээр нь барилга барьсан" гэлээ.