УИХ-ын чуулганаар өнөөдөр Төрийн нууцын тухай хууль зэрэг 28 асуудал хэлэлцэнэ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 43 секунд

УИХ-ын чуулганы хуралдаан 10.00 цагаас эхэлнэ. Өнөөдрийн хуралдаанаар нийт 28 хууль, тогтоолын төслийг хэлэлцэх аж. Эдгээрээс онцолбол,

-Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд / УИХ-ын гишүүн Д.Ганмаа нарын 46 гишүүн 2026.05.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх , үргэлжилнэ /

-Төрийн нууцын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл

-Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуулийн төсөл / Засгийн газар 2026.03.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх , үргэлжилнэ /

-“Эрчим хүчний салбарын тогтвортой байдал, хэвийн үйл ажиллагааг хангах чиглэлээр авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл

-Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудал

-Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл / УИХ-ын гишүүн Б.Түвшин нарын 41 гишүүн 2025.05.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх , үргэлжилнэ /

-Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд / УИХ-ын гишүүн О.Номинчимэг нарын 71 гишүүн 2025.09.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, асуулт асуух хугацаа 60 минут /

-Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх юм.

“И-Март“-ын зургаан давхарт гарсан галыг 00.15 цагт бүрэн унтраажээ
“И-Март“-ын зургаан давхарт гарсан галыг 00.15 цагт бүрэн унтраажээ
 
МАРГААШ: Улаанбаатарт 24 хэм дулаан
МАРГААШ: Улаанбаатарт 24 хэм дулаан
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!