Энэ мэдээ хуучирсан буюу 2026/06/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТАНИЛЦ: Аймгуудын баяр наадмын тов

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 26 секунд

Наадам болоход 18 хоног үлдлээ. Баяр наадам дөхсөн эдгээр өдрүүдэд аймаг наадмын баяр наадмын товыг нэгтгэн хүргэж байна. Баруун аймгуудад гарсан малын гоц халдварт шүлхий өвчний улмаас Баян-Өлгий, Увс, Ховд аймгуудын баяр наадмыг ирэх наймдугаар сарын 1 хүртэл хойшлуулаад байгаа юм.

  • Архангай 7-р сарын 8, 9
  • Баянхонгор 7-р сарын 25, 26
  • Булган 7-р сарын 8, 9
  • Говь-Алтай 7-р сарын 8, 9
  • Говьсүмбэр 7-р сарын 8, 9
  • Дархан-Уул 7-р сарын 8-10
  • Дорноговь 7-р сарын 6, 7
  • Дорнод 7-р сарын 8, 9
  • Дундговь 7-р сарын 24-26
  • Завхан 7-р сарын 24-26
  • Орхон 7-р сарын 22-26
  • Өвөрхангай 7-р сарын 8, 9
  • Өмнөговь 7-р сарын 8, 9
  • Сүхбаатар 7-р сарын 24-26
  • Сэлэнгэ 7-р сарын 8, 9
  • Төв 7-р сарын 8-10
  • Хөвсгөл 7-р сарын 8, 9
  • Хэнтий 7-р сарын 8, 9-ний өдрүүдэд тус тус зохион байгуулагдахаар товлогдсон байна.

Харин Улаанбаатар хотын тухайд, Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаанаар Үндэсний их баяр наадмын амралтыг сунгаж, энэ сарын 16, 17-ны ажлын өдрүүдийг амралтын өдөрт шилжүүлснээр нийт 10 хоног амрахаар болсон юм.

Монгол, Турк Улсын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах хэлэлцээрийг үзэглэлээ
Монгол, Турк Улсын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах хэлэлцээрийг үзэглэлээ
 
Монгол, Египетийн хамтын ажиллагааг усалгаатай газар тариалан, махны экспортын чиглэлээр өргөжүүлэх асуудлаар санал солилцов
Монгол, Египетийн хамтын ажиллагааг усалгаатай газар тариалан, махны экспортын чиглэлээр өргөжүүлэх асуудлаар санал солилцов
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/06/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.