УИХ дахь МАН-ын бүлгийн хурлаар Ашигт малтмалын тухай хуулийн өөрчлөлтийг УИХ-аар хэлэлцэхдээ зэсийн АМНАТ-ийг хөндөхгүй байхаар тогтсон. Тэгвэл УИХ-ын гишүүн О.Батнайрамдал цахим хуудаснаа "Дэлхий дээр зэсийн үнэ рекорд эвдэж байгаа үед үнийн өсөлтөөс авах АМНАТ-өө буруулна гэдэг дэлхийд байхгүй жишгээ гаргаж ирж байна.
Буцаад Оюу толгой, Онтрегийн хэлэлцээрт нөлөөлбөл хэн хариуцлага хүлээх юм бэ. Бүлгийн шийдвэрээ дагахгүй юм бол яах гэж шийдвэр гаргасан юм бэ" хэмээн шүүмжилсэн байр сууриа илэрхийлсэн байна.
Тэгвэл АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням хариу тайлбар хийж "Хэн ч бүлгийн шийдвэр зөрчинө гээгүй. Ямар ч тийм санаа зорилго байхгүй байхад ажил хийх гээд хичээж байгаа хэдийгээ гөрдөж улс төр хийх ямар хэрэг байдаг юм бол доо
Ажлын хэсэг нь ч хуралдаж санал хураагаагүй байгаа шүү дээ. Өчигдөр О.Батнайрамдал гишүүнтэй "Зарчмын зөрүүтэй саналаа бичээд өгөөч. Тэрүүгээр нь шийдээд явъя" гэж утсаар ярьсан. Яамнаас газрын даргаа явуулж томъёолол бичүүлж авъя гэж ч хэлсэн. "За" гээд л ярилцсан даа.
АҮЭБЯ болон сайдын зүгээс зэсийн АМНАТ дээр О.Батнайрамдал гишүүнтэй санал нэг байгаа (Онтре хэлэлцээр дуустал зэсийн АМНАТ-т хүрэхгүй байх) бөгөөд өөрөөр шийдэх ямар ч санаа зорилго үгүй болно" гэлээ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!