Энэ мэдээ хуучирсан буюу 2026/06/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шадар сайд Н.Номтойбаяр БНТУ-ын Дотоод хэргийн сайд Мустафа Чифтчитэй уулзлаа

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 39 секунд

Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр Бүгд Найрамдах Турк Улсад ажлын айлчлал хийж байна. Тэрээр (2026.06.22) БНТУ-ын Дотоод хэргийн сайд Мустафа Чифтчитэй албан ёсны уулзалт хийлээ.

БНТУ-ын Дотоод хэргийн сайд Мустафа Чифтчи Зүүн хойд Азийн найдвартай түнш Монгол Улстай үйлдвэрлэл, логистикийн хамтын ажиллагаагаа шинэ түвшинд хүргэж, хоёр улсын өнө эртний түүхэн найрсаг харилцааг хөгжүүлэх өргөн боломжтойг онцолж байна.

Уулзалтаар худалдаа, хөрөнгө оруулалт, агаарын тээвэр, логистик, бүсчилсэн хөгжил, гамшгийн менежмент болон хөрөнгө оруулалтыг өргөжүүлэх хүрээнд хоёр улсын худалдааны эргэлтийг ойрын жилүүдэд 500 сая ам.долларт хүргэх, Монголын талын экспортын хэмжээг нэмэгдүүлэх, эдийн засгийн тусгай бүсүүдийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх чиглэлээр санал солилцлоо.

Шадар сайд Н.Номтойбаяр Хөшигийн хөндийн эдийн засгийн тусгай бүс, Хархорум хотын бүтээн байгуулалт, орон сууц, дэд бүтэц, барилгын материалын үйлдвэрлэлийн төслүүдэд БНТУ-ын аж ахуйн нэгжүүдийг оролцуулах, гамшгийн удирдлага, аврах ажиллагааны дэвшилтэт технологи нэвтрүүлэх, мэргэжилтэн бэлтгэх чиглэлээр хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхээ илэрхийлэв.

Талууд Улаанбаатар хот болон “Шинэ Хархорум” хотыг бүс нутгийн тээвэр, логистикийн зангилаа болгон хөгжүүлэх, карго терминалын хүчин чадлыг нэмэгдүүлэх чиглэлд хоёр улсын хамтарсан төслүүдийг хэрэгжүүлэх боломжуудын талаар хэлэлцлээ.

Говийн гайхамшигт 6 амьтны нэг Хулангийн тоо толгой эрс буурчээ
Говийн гайхамшигт 6 амьтны нэг Хулангийн тоо толгой эрс буурчээ
 
МИАТ: Улаанбаатар–Стамбул–Улаанбаатар чиглэлийн ОМ161/162 дугаар нислэг цуцлагдлаа
МИАТ: Улаанбаатар–Стамбул–Улаанбаатар чиглэлийн ОМ161/162 дугаар нислэг цуцлагдлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/06/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.