Боловсролын яам ЭШ-ын талаар мэдээлэл хийнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 51 секунд

2026 оны Элсэлтийн шалгалтыг энэ сарын 25-28-ны өдрүүдэд зохион байгуулна. Шалгалт дөхсөнтэй холбогдуулан Боловсролын яам өнөөдөр мэдээлэл хийхээр болжээ.

Энэ жилийн "Элсэлтийн шалгалт"-д нийт 49,014 шалгуулагч бүртгүүлсэн байна. Бүртгүүлсэн нийт шалгуулагчдын 87 хувь энэ оны төгсөгчид бол 13 хувь нь өмнөх оны төгсөгчид байна. Мөн бүртгүүлэгчдийн 55 хувийг эмэгтэй , 45 хувийг эрэгтэй шалгуулагч эзэлж байна.

Шалгуулагчид Математик, Англи хэл, Нийгэм судлал гэсэн хичээлүүдийг хамгийн их сонгон шалгуулахаар бүртгүүлжээ.

Шалгалт эхлэхээс нэг цагийн өмнө байрандаа ирж, анги танхимд 10 минутын өмнө суудлаа эзэлсэн байх ёстойг БҮТ сануулсан юм.

Усанд сэлэлтийн өсвөрийн УАШТ-д Alpha баг тэргүүлж, Говийн усчид баг дэд байр эзэллээ
Усанд сэлэлтийн өсвөрийн УАШТ-д Alpha баг тэргүүлж, Говийн усчид баг дэд байр эзэллээ
 
Улаанбаатарт 22 хэм дулаан, аадар бороотой
Улаанбаатарт 22 хэм дулаан, аадар бороотой
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!