Элсэлтийн шалгалт зургаадугаар сарын 25-нд Түүхийн шалгалтаар эхэлнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 48 секунд

Боловсролын үнэлгээний төвөөс 2026 оны Элсэлтийн Шалгалтыг товыг гаргажээ. Тодруулбал элсэлтийн шалгалт зургаадугаар сарын 25-нд Түүхийн шалгалтаар эхлэхээр тов гарсан байна. Мөн Англи хэлний шалгалтыг тус өдөр зохион байгуулах юм.

Шалгалт зургаадугаар сарын 25-28-нд зохион байгуулагдах бөгөөд Түүх, Англи хэл, Газар зүй, Нийгэм судлал, Биологи, Орос хэл, Монгол хэлний шалгалт 80 минут үргэлжлэх бол Хими, Математик, Физикийн шалгалт 100 минут үргэлжилнэ.

Шалгуулагчид шалгалт эхлэхээс нэг цагийн өмнө байрандаа ирж, анги танхимд 10 минутын өмнө суудлаа эзэлсэн байх ёстойг БҮТ сануулжээ.

Хөгжлийн лигийн аваргын төлөө өрсөлдөх багууд тодорлоо
Хөгжлийн лигийн аваргын төлөө өрсөлдөх багууд тодорлоо
 
“The Mongolz” ESL Pro League Season 23 тэмцээний шигшээ шатанд шалгарлаа
“The Mongolz” ESL Pro League Season 23 тэмцээний шигшээ шатанд шалгарлаа
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!