Энэ мэдээ хуучирсан буюу 2026/06/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Абэ Үта Их дуулгад 12 дахь удаагаа аваргаллаа

Ангилал
Спорт
Огноо
Унших
1 минут 4 секунд

“Улаанбаатар Их дуулга-2026” тэмцээний -52 кг-д олимпын аварга, дэлхийн аваргын таван түрүүтэй Абэ Үта түрүүллээ. Тэрбээр 12 дахь Их дуулгадаа түрүүлсэн нь энэ юм. Мөн олон улсын тэмцээнүүд дэх түүний дараалсан ялалтын тоо 17-д хүрлээ.

Харин 2024 оны дэлхийн аварга, олимпын наадмын мөнгө, хүрэл медальт Жиуффрида Одетте бэртлийн улмаас шигшээ барилдаанд гарч ирээгүй тул мөнгөн медаль зүүхээр болов.

Энэ жингийн хүрэл медалийг АНЭУ-ын легионер тамирчин Бишрэлтийн Хорлоодой, Унгарын Рэка Пупп нар хүртсэн. Рэка Пуппийн хувьд, нутаг нэгт Роза Дьэртьашийг ялж, Улаанбаатар Их дуулгын хошой хүрэл медальтай боллоо. Харин Б.Хорлоодой, Испанийн Ариане Торо Солерийг нэмэлт цагт буулган авч эх орныхоо дэвжээнээс Их дуулга ангиллын тав дахь медалиа хүртсэн юм.

ӨГЛӨӨНИЙ МЭНД: Уулаараа нойтон цас орно
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Уулаараа нойтон цас орно
 
ЦАГ АГААР: Маргааш Улаанбаатарт 26 хэм дулаан. Бороо орохгүй
ЦАГ АГААР: Маргааш Улаанбаатарт 26 хэм дулаан. Бороо орохгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/06/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.