Энэ мэдээ хуучирсан буюу 2026/03/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нийгмийн ажилтныг чадавхжуулах сургалт амжилттай зохион байгуулагдлаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 12 секунд

Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга З.Бауыржан, ШШГЕГ-ын тэргүүн дэд дарга, хурандаа С.Лхагвасүрэн нар 24 цагийн сургалтад амжилттай хамрагдсан нийгмийн ажилтнуудад батламж, эрхэлсэн ажилдаа идэвх зүтгэл гарган, харилцаа хандлага, ёс зүйгээрээ манлайлсан алба хаагчдад шагнал гардууллаа.

“Монгол улсын гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны жуух бичиг”-ээр:

421 дүгээр нээлттэй хорих ангийн нийгмийн ажилтан, дэслэгч Д.Буянхишиг, Завхан аймаг дахь ШШГГ-ын нийгмийн ажилтан, ахлах дэслэгч Р.Соёл-Эрдэнэ, Дорноговь аймаг дахь ШШГГ-ын нийгмийн ажилтан, хошууч Д.Уянга, 407 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн нийгмийн ажилтан, хошууч Б.Нямдавга.

“Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Салбарын тэргүүний ажилтан тэмдэг”-ээр:

423 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн нийгмийн ахлах ажилтан ахмад Г.Бат-Эрдэнэ, 457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн ахмад Б.Батзаяа, 425 дугаар нээлттэй хорих ангийн нийгмийн ажилтан, ахмад Ц.Сайнжаргал, 435 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн нийгмийн ахлах ажилтан хошууч Ж.Уранчимэг,

ШШГЕГ-ын даргын тушаалаар үндсэн цалингийн 50 хувиар:

409 дүгээр нээлттэй, хаалттай хорих ангийн нийгмийн ажилтан, дэслэгч Г.Наранцэцэг, 433 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн нийгмийн ахлах ажилтан, ахмад Ц.Даваажаргал, 437 дугаар нээлттэй хорих ангийн нийгмийн ажилтан, ахмад А.Буянжаргал, 429 дүгээр хаалттай хорих анги-Төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн нийгмийн ажилтан, хошууч Ц.Ганчимэг, 413 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн нийгмийн ахлах ажилтан, хошууч Э.Энхжаргал нарыг шагнаж урамшуулан ажлын амжилт хүслээ.

Сургалтын хаалтын үеэр Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга З.Бауыржан уг сургалт цаашдын хамтын ажиллагааны эхлэл болж байгааг дурдан, цаашид илүү нийгэмд чиглэсэн олон талт үйл ажиллагааг хамтран хэрэгжүүлэхээ илэрхийлсэн.

Алба хаагчид дулааны улирлын дүрэмт хувцсанд шилжлээ
Алба хаагчид дулааны улирлын дүрэмт хувцсанд шилжлээ
 
Ерөнхий сайд: “Алдарт“ бүтээмжийн менежерүүд чинь ардаа хамгаалалттай болохоор зовлон болж байна
Ерөнхий сайд: “Алдарт“ бүтээмжийн менежерүүд чинь ардаа хамгаалалттай болохоор зовлон болж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/03/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.