Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн ҮЭХ улс орон даяар ажил хаялт зарлахаа мэдэгдлээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 33 секунд

Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооноос тэмцлийн эцсийн хэлбэр болох Ажил хаялтыг улс орон даяар зохион байгуулах болсноо мэдэгджээ.

Эрчим хүчний салбарын 2026-2027 оны хамт /тариф/-ын хэлэлцээр 2026 оны нэгдүгээр сарын 8-нд эхэлсэн боловч талууд Хамтын хэлэлцээрийн цалин хөлсний бүлгийг хэлэлцэх явцад тохиролцоонд хүрээгүй. Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооноос өнгөрсөн хугацаанд хууль тогтоомжийн дагуу үе шаттай бүхий л арга хэмжээг авч ажилласан боловч хэлэлцээрийн нөгөө тал болох яам, ажил олгогч талаас цалин хөлс нэмэгдүүлэх талаар тодорхой санал бүхий хариу өгөлгүй өнөөдрийг хүрсэн байна.

Иймд, Хөдөлмөрийн тухай хуулийн 25-р зүйлийн 25.1.4-т “Зуучлалын шатанд хөдөлмөрийн маргааныг шийдвэрлэж чадаагүй”, 26-р зүйлийн 26.26.2-т “...гишүүн байгууллагуудын дийлэнх олонх ажил хаялт зарлах тухай санал хураалтад оролцож, олонх нь дэмжсэн тохиолдолд тухайн шатны үйлдвэрчний эвлэлийн холбоо шийдвэрлэнэ” гэж заасны дагуу Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооноос тэмцлийн эцсийн хэлбэр болох Ажил хаялтыг улс орон даяар зохион байгуулах болсноо мэдэгдсэн байна.

ИЗНН-ынхан эвлэрч, Р.Батболдыг буцааж авах уу
ИЗНН-ынхан эвлэрч, Р.Батболдыг буцааж авах уу
 
А.Ганбаатар: Факторингийн тухай анхдагч хуулийн төслийг санаачлан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна
А.Ганбаатар: Факторингийн тухай анхдагч хуулийн төслийг санаачлан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!