ЦЕГ: Урьдаас төлөвлөсөн хүмүүсийг азтан болгодог нь тогтоогджээ

Ангилал
Нийгэм  Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 9 секунд

Цахим орчинд “Орон сууц, тээврийн хэрэгсэл”-ийн азтан тодруулах хонжворт сугалаа эрхэлдэг аж, ахуйн нэгжүүдэд Мөрдөн шалгах албаны Залилах гэмт хэрэгтэй тэмцэх газраас холбогдох байгууллагуудтай хамтарсан хяналт шалгалтыг зохион байгуулжээ.

Уг шалгалтын явцад нэр бүхий этгээдүүд нь бүлэглэн, урьдаас үгсэн тохиролцож, автомашины азтан болсон мэтээр зураг, дүрс бичлэг хийж, сайтад байршуулж иргэдийн хуурч мэхэлдэг, сугалаа зохион байгуулагч азтанаас автомашиныг худалдан авч байгаа мэтээр зохиомол байдлыг зориудаар бий болгодог, мөнгө нь бүрдээгүй гэх шалтгаанаар азтанд хонжворыг нь өгөхөөс татгалзах, шилэн хүрднээс урьдчилан төлөвлөсөн хүний мэдээлэл бүхий хуйлсан цаасыг сонгож залилах, гадаад улсаас ирсэн импортын тээврийн хэрэгслийг сугалаанд оролцуулж буй мэтээр төөрөгдөлд оруулж, хуучин, эвдрэл гэмтэлтэй засварласан тээврийн хэрэгслийг хонжворт байршуулах зэрэг хууль бус үйлдлүүдийг илрүүлэн шалгаж байна.

“Ulaanbaatar open 2026” маргааш эхэлнэ
“Ulaanbaatar open 2026” маргааш эхэлнэ
 
ОБЕГ: Барилгын гадна талбайд гарсан галыг бүрэн унтраав
ОБЕГ: Барилгын гадна талбайд гарсан галыг бүрэн унтраав
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!