
Бөхийн чөлөөт болон сонгомол барилдааны Дэлхийн чансааны оноо олгох "Ulaanbaatar open 2026" тэмцээн Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо өндөр үүдээ нээхэд бэлэн болоод байна. Энэ удаагийн тэмцээнд дэлхийн 30 орны 400 гаруй шилдэг тамирчид оролцохоор бүртгүүлсэн.
Үүнд 57 кг-д Дэлхийн чансааны-1, 2025 оны ДАШТ аварга, Ази тивийн аварга, 2022 оны Азийн наадмын мөнгөн медальт БНАСАУ тамирчин Хан Чонг Сон, мөн жингийн шилдгүүдийн нэг 2025 Оны Оросын улсын аварга, 2026 оны Европын аваргын мөнгөн медальт, 2022, 2026 оны Иван Ярыгин Олон Улсын тэмцээний мөнгө, хүрэл медальт ОХУ-ын тамирчин Муса Мехтиханов нар болон олимп, дэлхий, тивийн аваргууд бүртгүүлээд буй.
Тэмцээн маргаашаас эхлэн энэ сарын 7-ны өдрийг хүртэл Буянт-Ухаан спортын ордонд болно. Тэмцээний урьдчилсан шатны барилдаанууд өдөр бүр 10:30 цагаас эхлэх бол харин медалийн төлөөх барилдаанууд 17:00 цагаас эхлэх хуваарьтай байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!