Энэ мэдээ хуучирсан буюу 2026/06/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Т.Мөнхсайхан: Э.Батшугар сайдын хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг дэмжиж, хамтран ажиллаж байгаа

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 3 секунд

Эрүүл мэндийн сайд асан Т.Мөнхсайхан өнөөдөр хэвлэлд ярилцлага өгөх үеэрээ "ЭМ-ийн салбарыг мэргэжлийн хүн удирдвал цаг алдалгүй өөрөө зөв зүйтэй шийдвэр гаргах боломжтой. Мэргэжлийн бус хүн удирдвал асуудлаа эрэмбэлэхийн тулд бусдын үгийг сонсох хэрэг гарна. Мэдээллээр хангаж буй хүмүүс нь зөв мэдээллээр хангах хэрэгтэй" гэсэн. Үүнтэй холбоотойгоор түүнийг шүүмжлэх хүмүүс ч байв.

Тэгвэл тэрбээр "Зарчмын хувьд миний бие Эрүүл мэндийн сайд Э.Батшугарын хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг дэмжиж, хамтран ажиллаж байгаа.

Харин эрүүл мэндийн салбарын бодит нөхцөл байдал, тулгамдсан асуудал, бодлогын шийдлийн талаар өөрийн байр суурийг салбарын хүний хувьд, Улсын Их Хурлын гишүүний хувьд илэрхийлэх нь зүй ёсны бөгөөд хариуцлагатай үүрэг гэж үзэж байна" гэлээ.

ДАТА: Төрийн “татвар“-тай халаас 10 жилийн хугацаанд 6 дахин зузаарсан шиг өрхийн орлого ӨССӨНГҮЙ
ДАТА: Төрийн “татвар“-тай халаас 10 жилийн хугацаанд 6 дахин зузаарсан шиг өрхийн орлого ӨССӨНГҮЙ
 
Physical Asia шоуны оролцогч Ким Мин Жэ өнөөдөр шөнө манай улсад ирнэ
Physical Asia шоуны оролцогч Ким Мин Жэ өнөөдөр шөнө манай улсад ирнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/06/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.