“ХҮҮХДИЙН БАЯР“-тай 10 хоногт 4 хүүхэд цооногт унаж, тогонд цохиулж, цементэн хашаанд даруулж НАС БАРЛАА

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 10 секунд

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн өмнө болон дараа хүүхдүүд золгүй ослоор хорвоог орхисон тохиолдлууд тасрахгүй үргэлжилж, бяцхан үрсийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдсөөр байгааг сануулсаар байна. Цооногт унаж, тогонд цохиулж, цементэн хашаанд даруулж харамсалтайгаар хорвоог орхисоор байна.

Хамгийн сүүлд л гэхэд өчигдөр эхийн хэвлийдээ бүрэлдэж байсан 4 сартай ураг бохирын худгаас олдсон гэх мэдээ олон нийтийг цочирдууллаа.

Тодруулж хэлбэл,

  • 2026.05.21 - Дорнод аймагт цооногт унасан гөлөг аврах гэж байсан 15 настай хүү нас барав...
  • 2026.05.28 - Төв аймгийн Заамар суманд Уурхайн өрөмдлөгийн цооногт 3 настай охин унаж нас барав...
  • 2026.05.31 - Хөвсгөл аймгийн Жаргалант суманд Модон шонгийн доод ёзоорын тасарсан цахилгаан утсыг 2 настай хүүхэд барьж, тогонд цохиулж нас барав...
  • 2026.06.01 - Төв аймагт 2 настай эрэгтэй хүүхэд цементэн хашаанд даруулж нас барав...
  • 2026.06.03 - Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутагт байрлах нэр бүхий хотхоны бохирын худгаас 4-5 сартай байж болзошгүй, 400 гр жинтэй ураг олдов...

Хүүхдийн баяраар бусад хүүхдийн адил баярлаж, уут дүүрэн бэлэг аваад хөөрцөглөн гүйж явах байсан бяцхан үрс ухчихаад бөглөж, хашаалаагүй хаясан нүхэнд унаж, цементэнд хашаанд даруулж, тогонд цохиулж нас барлаа. Тэд энэ улс ямар аюултай, хүүхдэд ээлгүй болсныг амиараа зарлаж, эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхэд анхаарах цаг болсныг нэхэн санууллаа.

Энэ тоо бол зөвхөн олон нийтэд ил болсон мэдээлэл. Үүний цаана хэчнээн хүүхэд харамсалтайгаар хорвоог орхиж буйг бид таашгүй. Тиймээс дор бүрнээ анхаарч, хүүхдэд аюулгүй нийгмийг бүтээцгээе.

ХУУЛИЙН ТӨСӨЛ: Хөрөнгө оруулагчийн шийдвэрлэгдэхгүй байгаа гомдлуудыг ЗГ-ын хуралдаанаар шийдвэрлүүлдэг байна
ХУУЛИЙН ТӨСӨЛ: Хөрөнгө оруулагчийн шийдвэрлэгдэхгүй байгаа гомдлуудыг ЗГ-ын хуралдаанаар шийдвэрлүүлдэг байна
 
О.Амгаланбаатар нарын 41 гишүүний өргөн мэдүүлсэн “Нэг эрийн гурван наадамтай болох“ хуулийн өөрчлөлтийн хэлэлцүүлгийг хойшлууллаа
О.Амгаланбаатар нарын 41 гишүүний өргөн мэдүүлсэн “Нэг эрийн гурван наадамтай болох“ хуулийн өөрчлөлтийн хэлэлцүүлгийг хойшлууллаа
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!