Энэ мэдээ хуучирсан буюу 2026/06/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТЦА: Хоногийн хугацаанд явган зорчигч мөргөж гэмтээсэн 11 зам тээврийн осол бүртгэгдэв

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 13 секунд

Тээврийн цагдаагийн албанаас хоногийн хугацаанд явган зорчигч мөргөж гэмтээсэн 11 зам тээврийн осол бүртгэгдсэн талаар мэдээлэв. Иймд дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна.

Жолооч та бүхэн сургууль, цэцэрлэг, орон сууцны хороолол болон явган хүний гарцын ойролцоо хөдөлгөөнд оролцохдоо хурдаа тохируулан, гарц руу ойртож буй болон гарцаар гарч байгаа явган зорчигчдод зам тавьж өгөх,

Явган зорчигч болон унадаг дугуйтай иргэд зам хөндлөн гарахдаа хөдөлгөөний нөхцөл байдлыг сайтар нягталж, тээврийн хэрэгсэл бүрэн зогссоны дараа зорчих хэсгийг хөндлөн гарч хэвших,

Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д "Жолооч явган хүний гарц руу ойртон ирэхдээ хурдаа хасаж, гарцаар гарч байгаа болон гарцаар гарахаар завдаж байгаа явган зорчигчид зам тавьж өгнө" гэж заасан байдаг.

Эцэг эх, асран хамгаалагчид хүүхдэдээ замын хөдөлгөөнд аюулгүй оролцох мэдлэг, дадал олгож, гарцаар зөв гарч хэвшихэд нь анхаарч, хараа хяналтаа сайжруулахыг зөвлөж байна.

П.Мөрөн дэлхийн аваргын цувралд түрүүлсэн анхны МОНГОЛ тамирчин боллоо
П.Мөрөн дэлхийн аваргын цувралд түрүүлсэн анхны МОНГОЛ тамирчин боллоо
 
ХББОС-ын сайдын 2027 оны төсвийн төслийг танилцуулах олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулжээ
ХББОС-ын сайдын 2027 оны төсвийн төслийг танилцуулах олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/06/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.