
Аргентин Улсын Сан Хуан хотод “Ралли Рейд”-ийн дэлхийн аваргын цувралын гуравдугаар гараа болж өндөрлөлөө. Аргентины 13 дахь удаагийн раллигийн мотоциклийн төрөлд 78, автомашины төрөлд 38 баг өрсөлдсөн юм. Энэхүү “Desafio Ruta 40” уралдаанд манай улсаас “Тал нутгаас Дакарт” төслийн тамирчин, олон улсын хэмжээний мастер Б.Батмөнх, “КТМ Монголиа”-гийн тамирчин, олон улсын хэмжээний мастер П.Мөрөн нар уралдав.
“Тал нутгаас Дакарт” төслийн тамирчин Б.Батмөнх ДАШТ-ий 3-р гарааны таван өдрийн уралдааны дараа нийт тамирчдаас 27, ралли2 ангилалдаа 17 дугаар байрт хурдалснаар 12 оноогоо авч, 2027 оны “Дакар ралли”-д оролцох эрхээ албан ёсоор авлаа.
Харин 2026 оны “Дакар ралли”-д уралдсан П.Мөрөн ралли3 ангилалдаа зургаан гараанд дараалан түрүүлснээр нийлбэр дүнгээр тэргүүн байр эзэлж, аваргын цом өргөжээ. Ингэснээр монгол хүн FIM Дэлхийн аваргын цувралд түрүүлсэн анхны тохиолдол боллоо.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!