Энэ мэдээ хуучирсан буюу 2026/06/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Орон сууцны санхүүжилтийн төрөлжсөн банкны тухай анхдагч хуулийн төслийг хэлэлцэнэ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 25 секунд

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар:

-Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төсөл,

-Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (КАРЕК)-ийн гишүүн орнуудын хооронд байгуулах Худалдаа, хөрөнгө оруулалтыг хөнгөвчлөх түншлэлийн хэлэлцээр,

-“Зөвшөөрлийн зөвлөлийн гишүүдийг томилох тухай” Засгийн газрын тогтоолын төсөл,

-Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяагийн санаачлан боловсруулсан Статистикийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлт,

-Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон уг хуулийн төслийг дагалдуулан боловсруулсан бусад хуулийн төсөл,

-Орон сууцны санхүүжилтийн төрөлжсөн банкны тухай анхдагч хуулийн төсөл,

-Орон сууцжуулалтын тухай хуулийн төсөл

-“Төрийн үйлчилгээний нэгдсэн систем (e-business.mn)”-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл зэрэг 20 гаруй асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ.

-Сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр 2007 оноос хойш байгуулсан цахилгаан эрчим хүч худалдах, худалдан авах гэрээнүүдийн хэрэгжилтэд хийсэн хяналт шалгалтын талаар Эрчим хүчний сайд Б.Найдалаа танилцуулга хийнэ.

“Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа 4 жил байна“ гэх заалт Үндсэн хууль зөрчсөн гэх Цэцийн дүгнэлттэй холбогдуулан Л.Мөнхбаатараар ахлуулсан ажлын хэсгийг байгууллаа
“Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа 4 жил байна“ гэх заалт Үндсэн хууль зөрчсөн гэх Цэцийн дүгнэлттэй холбогдуулан Л.Мөнхбаатараар ахлуулсан ажлын хэсгийг байгууллаа
 
МОНАДА: Сүхбаатар аймгийн баяр наадамд түрүүлсэн аймгийн заан Б.Бадамдоржоос допинг илэрлээ
МОНАДА: Сүхбаатар аймгийн баяр наадамд түрүүлсэн аймгийн заан Б.Бадамдоржоос допинг илэрлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/06/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.