Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2026.06.02/ хуралдаан боллоо. Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 04 дүгээр дүгнэлтийг 2025.05.26-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан Ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг боловсруулжээ.
Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатараар ахлуулан, УИХ-ын О.Алтангэрэл, Ч.Ундрам нарын бүрэлдэхүүнтэй байгуулахаар тусгасан бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар Байнгын хорооны тогтоолын төслийг баталлаа.