Энэ мэдээ хуучирсан буюу 2026/06/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УИХ-ын гишүүн П.Сайнзориг, Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурцын хүү Х.Тайван нарын хэргийг прокурорт шилжүүлжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 42 секунд

УИХ-ын гишүүн П.Сайнзориг, Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурцын хүү Х.Тайван нар өнгөрөгч хоёрдугаар сарын 5-ны өдөр нэгнийхээ эрүүл мэндэд хохирол учруулсан гэх хэрэг гарсан байдаг. Тухайн хэргийг цагдаагийн байгууллагаас бүртгэлд авч, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байсан.

Цагдаагийн байгууллагаас тус хэргийг шалгаж дуусган хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлжээ.

Тэднийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйл буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт яллагдагчаар татан, мөрдөн шалгаж прокурорт шилжүүлсэн байна.

ТӨЛӨВ: Ирэх саруудад баруун аймгуудын нутгаар бороо багатай, халуун өдрүүд олон хоног үргэлжилнэ
ТӨЛӨВ: Ирэх саруудад баруун аймгуудын нутгаар бороо багатай, халуун өдрүүд олон хоног үргэлжилнэ
 
COP17 сайн дурын идэвхтнүүдэд зориулсан сургалт эхэллээ
COP17 сайн дурын идэвхтнүүдэд зориулсан сургалт эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/06/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.