
БЗД-ийн Засаг даргаар ажиллаж байсан Г.Жаргалсайханыг Нийслэлийн Засаг даргын орлогчоор томилохоор болсон тул Засаг даргын үүрэгт ажлаас нь чөлөөлж, дүүргийн дараагийн Засаг даргыг сонгох асуудал хөндөгдөж эхэлсэн.
Өнгөрсөн долоо хоногт БЗД-ийн шинэ Засаг даргыг тодруулахаар хуралдаж байсан ч энэ сарын 20-ны 17.00 цаг хүртэл хойшлуулаад байсан юм. Тэгвэл энэ дагуу дүүргийн Засаг даргаа тодруулахаар БЗД-ийн ИТХ дөнгөж сая хуралдаж, ИТХ-ын төлөөлөгчдийн 100 хувийн саналаар И.Баттөгсийг Засаг даргаар сонгохыг дэмжсэн байна. Улмаар түүнийг Засаг даргаар томилуулах саналыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид хүргүүлэхээр боллоо.
И.Баттөгс нь:
1990-1999 онд Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын 10 жилийн дунд сургууль
1999-2003 онд БНХАУ-ын Хэбэй их сургуулийг Олон Улсын эрх зүйч
2003-2006 онд Өвөр Монголын их сургуулийг Хууль зүйн магистр
2006-2009 онд МУИС-ийн СЭЗДС-ийг Эдийн засагч, санхүүгийн менежмент
2009-2013 онд МУИС-ийн СЭЗДС-ийг Эдийн засгийн магистр
2014-2016 онд Удирдлагын академи Төрийн захиргааны менежментээр суралцаж төгссөн боловсролтой.
Ажлын туршлага
2004-2005 онд Мянганы барилга ХХК-ийн Хуулийн зөвлөх
2005-2009 онд Эточэ ХХК-ийн дэд захирал
2009-2012 онд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Хууль эрх зүйн хэлтсийн Ахлах мэргэжилтэн
2012-2014 онд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга
2014-2020 онд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөр нийгмийн хамгааллын тусгай хяналтын хэлтсийн дарга
2020-2025 онд Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга
2025.03-06 сард УИХ-ын Тамгын газарт Гишүүний зөвлөх
2025.06 сараас одоог хүртэл Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын Сайдын зөвлөхөөр ажиллаж байсан.
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!