ЗГ: Хотын дарга Х.Нямбаатарыг чөлөөлсөн захирамж гарчихсан тул уг асуудлыг ЗГ-ын хуралдаанаар хэлэлцэхгүй

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 5 секунд

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Ерөнхий сайд Н.Учрал Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарыг үүрэгт ажлаас нь чөлөөлж буйгаа мэдэгдсэн. Эл шийдвэртэй холбоотойгоор Хотын дарга Х.Нямбаатар өнөөдөр ажлаа хүлээлгэн өгнө гэдгээ ч мэдэгдсэн юм. Тодруулбал, Хотын даргыг огцруулах асуудал нь Ерөнхий сайдын бүрэн эрхийн асуудал бөгөөд огцруулах бичигт гарын үсэг зурж, захирамжаа гаргасан тул уг асуудлыг өнөөдрийн ээлжит бус ЗГ-ын хуралдаанаар хэлэлцэхгүй. Харин уг захирамжаа НИТХ-д хүргүүлэхээр болсон бөгөөд НИТХ хуулийнхаа дагуу Хотын дарга огцорсон захирамжийг танилцуулаад дараагийн хуралдаанаа товлоод явах аж.

Тэгвэл Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн дагуу Хотын даргыг огцруулах шийдвэр албажсанаас хойш 15 хоногийн дотор дараагийн хүнийг нэр дэвшүүлэх учиртай.

ТАНИЛЦ: Марафоны гүйлтэд бүртгүүлэгчдийн энгэрийн дугаарыг ОЛГОХ ЦЭГҮҮД
ТАНИЛЦ: Марафоны гүйлтэд бүртгүүлэгчдийн энгэрийн дугаарыг ОЛГОХ ЦЭГҮҮД
 
АН-ын БҮЛЭГ: “Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай“ хуулийн төсөлд Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс хийсэн дүгнэлттэй танилцжээ
АН-ын БҮЛЭГ: “Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай“ хуулийн төсөлд Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс хийсэн дүгнэлттэй танилцжээ
Сэтгэгдэл (3)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!