Энэ мэдээ хуучирсан буюу 2026/05/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АН-ЫН ҮБХ: С.Баярцогтыг ЕНБД-аар “жинхлэх“ эсэх санал хураалт эхэллээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 42 секунд

Ардчилсан намын ҮБХ-ны 69 дүгээр хуралдаан болж байна. Хуралдаан яг одоо намын ЕНБД-аар С.Баярцогтыг жинхлэх эсэх санал хураалтаар үргэлжилж байна. Тодруулбал, намын дарга О.Цогтгэрэлийн зүгээс ЕНБД-д одоо үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж буй С.Баярцогтын нэрийг оруулж ирсэн билээ. Үүнтэй холбоотойгоор гишүүд нэр дэвшигчээс асуулт асууж, хариулт авч дууслаа.

Одоо санал хураалт явагдаж буй бөгөөд аймаг, дүүргүүдээс сонгогдсон ҮБХ-ны гишүүд ээлжлэн саналаа өгч байна. Яг одоо Ховд аймгийн гишүүд саналаа өгч байна.

ҮБХ-ны гишүүдийн 66 хувийн саналаар АН-ын ЕНБД-аар С.Баярцогтыг сонголоо
ҮБХ-ны гишүүдийн 66 хувийн саналаар АН-ын ЕНБД-аар С.Баярцогтыг сонголоо
 
“Хүүхдийн спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ
“Хүүхдийн спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/05/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.