Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Токиод өдөрт халдварын хамгийн олон тохиолдол илэрчээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
0 минут 51 секунд

Японы нийслэл Токио хотод лхагва гарагт коронавирусний халдварын 1591 тохиолдол шинээр илэрлээ гэж тус хотын засаг захиргаанаас мэдээллээ.

Токиод цар тахал дэгдсэнээс хойш өдөрт халдварын хамгийн олон тохиолдол бүртгэгдэж буй нь энэ юм. Өмнө нь арванхоёрдугаар сарын 31-нд хамгийн олон буюу 1337 тохиолдол илрээд байжээ.

Тус хотод өдөрт шинээр илэрсэн халдварын тохиолдлын тоо сүүлийн хоёр өдөр дараалан 1000 давж, халдварын тохиолдлын долоо хоногийн дундаж үзүүлэлт анх удаа 1000 давах төлөвтэй байгаа нь халдвар хурдацтай тархаж буйг илтгэж байна. Японы нийслэлд өнөөдрийн байдлаар 66343 хүн халдвар авчээ.

Б.Ууганбаяр: УОК шинэ жил тэмдэглээгүй
Б.Ууганбаяр: УОК шинэ жил тэмдэглээгүй
 
ОЛИМП-2024: Дэлхийн аварга Бавуудоржийн БААСАНХҮҮ олимпын наадмаас МӨНГӨН МЕДАЛЬ хүртлээ
ОЛИМП-2024: Дэлхийн аварга Бавуудоржийн БААСАНХҮҮ олимпын наадмаас МӨНГӨН МЕДАЛЬ хүртлээ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц