Дуучин Weeknd өчигдөр /2021.01.04/ "Save Your Tears" дууныхаа шинэ видеог цацжээ. Энэхүү клипэндээ Weeknd шинэ дүр төрхөө шүтэн бишрэгчдэдээ харуулжээ.
Хамар, ам, хацар гээд түүний нүүр бүхэлдээ өөрчлөгдсөнийг шинэхэн клипээс харж болох юм. Шүтэн бишрэгчид нь ихэд цочирдсон талаар аа өөрсдийн цахим хаягаар үзлээ бодлоо илэрхийлсээр байна. Түүнийг Жожертой адилтгаж, Жексоны орчин цагийн хувилбараар нэрлэх тохиолдол гарч байгаа юм.
Дуучин өөрөө шинэ дүр төрхийнхөө талаар ямар нэгэн тайлбар өгөөгүй. Түүний нүүр хувиргалтыг Prosthetic Renaissance мэйк-ап студи хийсэн нь тодорхой болжээ. Энэ талаар Prosthetic Renaissance студи инстаграмдаа пост оруулсан байна. Шинэ клипиндээ зориулж гоо сайхны мэс засалд орсон мэт нүүр хувиргалт хийсэн нь ийнхүү олны анхаарлыг татсан аж.