
Барилгын ерөнхий хуулийн төслийн /шинэчилсэн найруулга/ хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа. Хэлэлцүүлэгт ХББОС-ын сайдын зөвлөх И.Баттөгс, ББМБЗГ-ын хэлтсийн дарга Д.Батзориг, төрийн байгууллага буюу яам, агентлаг, НЗДТГ, “Төрийн орон сууцны корпорац” ТӨХХК, “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ зэрэг байгууллагуудын төлөөлөл оролцов. Шинэчилсэн найруулгын төсөл нь 14 бүлэг 82 зүйлтэй бөгөөд хэлэлцүүлэгт оролцогчдод гол өөрчлөлтийн талаар мэдээлэл хүргэсэн. Мөн санал, дүгнэлтийг хүлээн авч, цаашид зөвлөмж боловсруулах, хуулийн төсөлд тусгаж ажиллахаар боллоо.
Хэлэлцүүлгийг нээж ХББОС-ын сайдын зөвлөх И.Баттөгс хэлсэн үгэндээ “ Барилгын ерөнхий хуулийн төсөл нь олон улсын хууль тогтоомжтой уялдсан, хариуцлагын асуудлыг нарийн тусгасан гэдгээрээ онцлогтой. Мөн аж ахуйн байгууллагуудаа дэмжих, зөвшөөрөл нэрээр үйл ажиллагааг нь хязгаарлах асуудлыг арилгах зохицуулалтыг тусгасан“ гэв.
Барилгын ерөнхий хуулийн төслийн /Шинэчилсэн найруулга/ дараагийн хэлэлцүүлэг 2026.04.28-ны өдөр зохион байгуулагдана. Хэлэлцүүлэгт аж ахуй нэгж байгууллагуудын төлөөлөл оролцож, саналаа илэрхийлэх юм.


Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!