
ХББОС-ын сайд Э.Бат-Амгалан Бүгд Найрамдах Солонгос Улсын хот байгуулалт, орон сууцны салбарын төлөөллийг хүлээн авч уулзан, хоёр улсын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.

Уулзалтын үеэр Монгол, Солонгос хоёр улсын хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын салбар дахь хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд идэвхтэй өргөжин хөгжиж байгааг онцолж, цаашид харилцан ашигтай, урт хугацааны түншлэлийг бэхжүүлэхэд онцгой ач холбогдол өгч буйгаа талууд илэрхийллээ. Түүнчлэн БНСУ-ын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хэрэгжиж буй “Солонго-1, 2” орон сууцны төсөл, KOICA-гийн дэмжлэгтэй “S-QUAD” төсөл зэрэг хамтарсан хөтөлбөрүүдийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, орон сууцны санхүүжилтийн тогтолцооны туршлагыг Монгол Улсад нутагшуулах чиглэлээр хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар ярилцав.

Мөн талууд Улаанбаатар хотын дахин төлөвлөлт, ухаалаг хот хөгжүүлэх, салбарын эрх зүйн шинэчлэл болон төслийн хэрэгжилтийг уялдуулах чиглэлээр цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиролцов.


Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!