Энэ мэдээ хуучирсан буюу 2026/04/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ХҮН нам: Н.Учралын Засгийн газарт хамтарч ажиллахаар боллоо

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 48 секунд

Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын бүрэлдэхүүнээ ойрын өдрүүдэд тодруулж Ерөнхийлөгчтэй зөвшилцөн, УИХ-д оруулж ирэх учиртай. Тэрбээр өчигдөр буюу мягмар гарагт ХҮН намд "Засгийн газарт хамтрах" саналаа хүргүүлсэн тухай бид мэдээлсэн. Тэгвэл өнөөдөр ХҮН намын Төлөөлөх зөвлөл хуралдаж, эл саналыг хэлэлцлээ. Тодруулбал, Төлөөлөх зөвлөлийн гишүүдийн 95 хувийн саналаар Н.Учралын Засгийн газарт хамтарч ажиллах шийдвэрийг гаргажээ.

ХҮН намын хувьд Л.Оюун-Эрдэнэ болон Г.Занданшатарын ЗГ-т хамтарч ажилласан бөгөөд ХҮН намын дарга Т.Доржханд Шадар сайдаар, П.Наранбаяр Боловсролын сайдаар ажилласан билээ.

Ираны Ерөнхийлөгч зөрчилдөөнийг дуусгах сонирхолтой байгаагаа мэдэгджээ
Ираны Ерөнхийлөгч зөрчилдөөнийг дуусгах сонирхолтой байгаагаа мэдэгджээ
 
Монгол, Египетийн хамтын ажиллагааг усалгаатай газар тариалан, махны экспортын чиглэлээр өргөжүүлэх асуудлаар санал солилцов
Монгол, Египетийн хамтын ажиллагааг усалгаатай газар тариалан, махны экспортын чиглэлээр өргөжүүлэх асуудлаар санал солилцов
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/04/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.