Энэ мэдээ хуучирсан буюу 2026/03/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Баян-Өлгий аймгийн музей 5502 үзмэртэй

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 3 секунд

Баян-Өлгий аймгийн музей 1948 онд “Орон нутаг судлах кабинет” нэртэйгээр байгуулагдсан бөгөөд музей нь сан хөмрөг болон үзүүллэгтээ 5502 үзмэртэй. Үзмэрийн 70 орчим хувийг сан хөмрөгт хадгалж, 30 орчим хувийг дэлгэн олон нийтэд үзүүлж байна.

Сайд Ч.Ундрам музейн үндсэн чиг үүргийн хэрэгжилт, соёлын өвийн хадгалалт, хамгаалалтын нөхцөл байдал, үйлчилгээний хүртээмжийн талаар холбогдох албан тушаалтнуудтай ажил хэргийн уулзалт хийж, музейн сан хөмрөгийн орчин, хадгалалт хамгаалалтын стандартыг сайжруулах, үзүүллэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх бодлогын ажлыг шат дараатайгаар хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзэв.

Мөн сан хөмрөгийн өрөөнүүдийн орчин, хадгалалт хамгаалалтын стандартыг хангах тоног төхөөрөмж, тохижилтын зардлыг ирэх оны төсөвт тусгуулах боломж, шаардлагын талаар хэлэлцэж, энэ чиглэлд яамны зүгээс бодлогын дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ.

“УБТЗ” ХНН дамжин өнгөрөх чингэлэг тээвэрлэлтийн тарифын хөнгөлөлтийг шаардлагатай тохиолдолд цуцлахаа мэдэгдлээ
“УБТЗ” ХНН дамжин өнгөрөх чингэлэг тээвэрлэлтийн тарифын хөнгөлөлтийг шаардлагатай тохиолдолд цуцлахаа мэдэгдлээ
 
ҮХЦ: “УДШ-ийн Ерөнхий шүүгчийг дахин томилдог байх эсэх“ маргааныг өнөөдөр хэлэлцэнэ
ҮХЦ: “УДШ-ийн Ерөнхий шүүгчийг дахин томилдог байх эсэх“ маргааныг өнөөдөр хэлэлцэнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/03/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.