
Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ Лхагвын тойм ярилцлагын нэвтрүүлэгт орж байна. Энэ үеэрээ ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр “Бодь” группээс 500 мянган ам.доллар авсан тухай сонссон гэв. Тэгвэл уг асуудалд ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр дараах тайлбарыг өгөв. Тэрбээр, "Б.Энхбаяр 500 мянган ам.доллар “Бодь” группээс авсан гэж “сонсож” байсан. Хамт байсан хүн нь надад хэлсэн" гэх. Хэн гэж хүн өөрт нь тэгж ярьснаа хэлдэггүй ээ. Хэлээч. Юуг нь нуусан юм. Бодит хүн л юм бол зарла. “Бодь” группийн оффтейк гэрээнүүдийг УИХ-ын сонсголд яриагүй гэх.
“Бодь” групптэй хийсэн 6 оффтейк гэрээний 4-г нь Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өөрөө хийсэн байдаг. Захирал нь А.Амундра байсан. “Бодь” группийн оффтейк гэрээнүүд 1 өдрийн турш сонсголд яригдсан. "Голомт"-ын Д.Баясгаланг Хөгжлийн банк, Нүүрсний сонсголд нотлох баримтаар бүрэн нотолж, хуулийн байгууллагад шилжүүлсэн надаас өөр хүн Монголын улс төрд байгаагүй. Байхгүй. Л.Оюун-Эрдэнийн ярианд ямар ч логик байхгүй. Гүтгэлэг. Шууд нэвтрүүлэгт халз оръё Л.Оюун-Эрдэнэ ээ. Энэ хүн ер нь юу ярьж байгаагаа ч мэдэхгүй байна" гэжээ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!