Д.Уламбаяр: Эгийн голын УЦС-ыг Орос, Монголын хамтарсан байдлаар байгуулбал Оросын тал экологийн асуудлаарх байр сууриа өөрчлөх боломжтой

Ангилал
Улс төр Ярилцлага
Огноо
Унших
3 минут 45 секунд

УИХ-ын дарга Н.Учрал энэ сарын 9-12-ны хооронд ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга В.В.Володины урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийсэн билээ. Тус айлчлалын ач холбогдол, үр дүнгийн талаар Доктор, профессор Д.Уламбаяраас байр суурийг нь тодрууллаа.

Тэрбээр "ОХУ бол Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл. Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлалд хоёр хөршийн хамтын ажиллагаа нь гадаад бодлогын тэргүүлэх чиглэл гээд заачихсан. Өнгөрсөн онд Монгол Улсын Ерөнхийлөгч Аугаа Эх орны дайны 80 жилийн ойн арга хэмжээний хүрээнд ОХУ-ын Ерөнхийлөгчтэй уулзаж харилцан хамтын ажиллагааны асуудлыг хөндөж байсан. Дараа нь Бээжин хотод гурван хөршийн дээд түвшний уулзалт болсон. Харин 9-р сард болсон Дорнын эдийн засгийн чуулга уулзалтын үеэр Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай хамтын ажиллагааны асуудлыг ярилцсан. Үүний дараа 10-р сард ШХАБ-ын Засгийн газрын тэргүүнүүдийн уулзалтад Ерөнхий сайд Г.Занданшатар хамтын ажиллагааны олон асуудлыг хөндөж, мөн В.В.Путинтай уулзаж байсан.

Тэгвэл УИХ-ын дарга Н.Учрал айлчлалаа хойд хөршөөсөө эхлүүлж буй нь тэнцвэртэй гадаад бодлогын тод жишээ болж байна. Юуны өмнө ЕАЭЗХ-ны Сайд нарын зөвлөлийн даргатай уулзаж хамтын ажиллагааны олон асуудлыг хөндөж байсан. Монгол, Оросын харилцаанд гол тулгамдаж байсан зүйл бол Монголын экспортын бүтээгдэхүүнийг Оросын зах зээлд нийлүүлэхэд асар өндөр тарифтай байдаг. ОХУ өөрөө Евразийн Эдийн засгийн холбооны гишүүн орон учраас дангаараа худалдааны хэлэлцээр хийж болдоггүй. 2022 оны 11-р сард Москвад явагдсан чөлөөт худалдааны хэлэлцээрээр Монгол Улсад энэ хэлэлцээр эдийн засгийн үр ашиггүй гэсэн дүгнэлт гарсан. Ингээд 2023 онд Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хэлэлцээрээр эхний ээлжинд түр хэлэлцээр байгуулах нь зүйтэй гэж үзсэн. Улмаар 2025 онд түр хэлэлцээрийн бэлтгэл ажил эрчимтэй явагдаж эхэлсэн ч асуудал үүссэн. Юу вэ гэхээр 375 бүтээгдэхүүний тариф хөнгөлөх асуудал дээр ААН-үүдийн санал бодлыг орхигдуулсан. Харин үүнээс хойш ААН-үүдийнхээ санал бодлыг сонсож, тусгасны үр дүнд 2025 оны зургаадугаар сард Минск хотод гарын үсэг зурсан.

Хоёрдугаарт, эрчим хүчний хангамжийн асуудал байгаа. Бид ОХУ-аас эрчим хүчнийхээ 20 хувийг импортолдог. Эгийн голын УЦС-ыг Орос, Монголын хамтарсан байдлаар байгуулбал экологийн асуудлаар гаргаад буй байр сууриа өөрчлөх боломжтой.

Гуравдугаарт, энэ удаагийн айлчлалын хүрээнд хоёр улсын парламент хоорондын комиссын хуралдаан болсон. Энэ хуралдаанаар хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хэрхэн хөгжүүлэх асар их боломж байгаа ч үүнийг бүрэн дүүрэн ашиглаж чадахгүй байгааг ярилцсан. Үүн дээр хоёр талын хууль тогтоох дээд байгууллага яаж дэмжлэг үзүүлэх вэ гэдгийг голлон ярилцсан нь айлчлалын гол үр дүн гарлаа гэж харж байна" гэв.

ДЭЛГЭРЭНГҮЙГ ҮЗЭХ:

Д.Баярхүү: Н.Учрал даргын айлчлал Монгол Улс энхийг эрхэмлэсэн, бие даасан, тэнцвэртэй гадаад бодлого дээрээ үнэнч байна гэдгийг харуулснаараа онцлог
Д.Баярхүү: Н.Учрал даргын айлчлал Монгол Улс энхийг эрхэмлэсэн, бие даасан, тэнцвэртэй гадаад бодлого дээрээ үнэнч байна гэдгийг харуулснаараа онцлог
 
Бортээгийн хэсэгт хөрөнгө оруулах, хамтран ажиллах нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлалаа
Бортээгийн хэсэгт хөрөнгө оруулах, хамтран ажиллах нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлалаа
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!