Энэ мэдээ хуучирсан буюу 2026/02/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сар шинээр барилдах эрхийн барилдаан ням гарагт болно

Ангилал
Спорт
Огноо
Унших
0 минут 51 секунд

XXVII жарны “Сүрээр дарагч” хэмээх гал морин жилийн сар шинийн баярт зориулсан Улс, аймаг, цэрэг, сумын цолтой хүчит 256 бөхийн барилдаан 2026 оны хоёрдугаар сарын 16, 17-ны өдрүүдэд 13:00 цагт Монгол бөхийн өргөөнд зохион байгуулагдана. Тус барилдаанд зодоглох аймаг, цэрэг, сумын цолтой бөхчүүдэд эрх олгох барилдаан хоёрдугаар сарын 15-ны 15:00 цагт болно. Сар шинийн уламжлалт барилдаанд Улсын цолтой бөхчүүд, мөн МҮБХ-ноос зохион байгуулж буй барилдаануудын чансааг харгалзан, аймаг, цэрэг, сумын цолтой 70-80 бөх шууд оролцоно. Бусад бөхчүүд урьдчилсан шатны барилдаанд оролцож, эрхээ авах боломжтой юм.

Маргаашаас ихэнх нутгаар хүйтний эрч чангарч, цасан шуурга шуурна
Маргаашаас ихэнх нутгаар хүйтний эрч чангарч, цасан шуурга шуурна
 
Ховд аймгийн Дөргөн сумын 70 жилийн барилдаанд Улсын аварга О.Хангай түрүүлж, Улсын арслан Э.Оюунболд үзүүрлэлээ
Ховд аймгийн Дөргөн сумын 70 жилийн барилдаанд Улсын аварга О.Хангай түрүүлж, Улсын арслан Э.Оюунболд үзүүрлэлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/02/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.