Энэ мэдээ хуучирсан буюу 2026/02/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Маргаашаас ихэнх нутгаар хүйтний эрч чангарч, цасан шуурга шуурна

Ангилал
Бусад
Огноо
Унших
1 минут 57 секунд

Энэ сарын 13-н буюу маргаашаас төвийн аймгуудын нутгаар, энэ сарын 14-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарч, Алтайн уулархаг нутаг болон говь, тал хээрийн нутгаар салхи шуургатай байхыг анхааруулж байна.

2026 оны 02-р сарын 14-нөөс 2026 оны 02-р сарын 18-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

Энэ сарын 14-нд төвийн аймгуудын нутгийн зүүн болон өмнөд, говийн аймгуудын нутгийн хойд болон зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 15-нд Халх голын хөндийгөөр, 16-нд нутгийн зүүн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 14-нд говь, талын нутгаар, 16, 17-нд тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 14-нд ихэнх нутгаар, 15, 16-нд нутгийн зүүн хэсгээр хүйтний эрч чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө -38...-43 градус, өдөртөө -25...-30 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө -30...-35 градус, өдөртөө -19...-24 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -13...-18 градус, өдөртөө -4...-9 градус, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө -19...-24 градус, өдөртөө -9...-14 градус, бусад нутгаар шөнөдөө -24...-29 градус, өдөртөө -14...-19 градус хүйтэн байна. 17-нд ихэнх нутгаар хүйтний эрч суларна.

АЙЛЧЛАЛ: УИХ-ын дарга Н.Учрал, ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга В.И.Матвиенко нар албан ёсны хэлэлцээ хийв
АЙЛЧЛАЛ: УИХ-ын дарга Н.Учрал, ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга В.И.Матвиенко нар албан ёсны хэлэлцээ хийв
 
Я.Содбаатар: АН-ынхан чуулганд суухгүй байгаа нь хууль бус. Өмнө нь гурван ч удаа намын дарга парламентыг удирдаж байсан
Я.Содбаатар: АН-ынхан чуулганд суухгүй байгаа нь хууль бус. Өмнө нь гурван ч удаа намын дарга парламентыг удирдаж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/02/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.