Энэ мэдээ хуучирсан буюу 2026/02/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Х.Нямбаатар: Таван шарын нүхэн гарц орчимд явган хүний гүүрэн гарц барьж, энэ зун ашиглалтад оруулна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 58 секунд

Таван шарын нүхэн гарц орчимд 90 метр урттай явган хүний гүүрэн гарц барихаар болжээ. Энэ талаар хотын дарга Х.Нямбаатар, "Таван шарын нүхэн гарц орчимд 90 метр урттай явган хүний гүүрэн гарц барьж, энэ зун ашиглалтад оруулна. Гүүрэн гарцтай болсноор явган зорчигчид авто зам, төмөр замын хөдөлгөөнөөс ангид, аюулгүй зорчих боломж бүрдэнэ. Мөн гүүрэнд 3 орц, гарц бүхий рамп, пандусыг байрлуулснаар бүх иргэн тэгш, хүртээмжтэй зорчих боломж бүрдүүлсэн.

Орц, гарцыг ингэж шийдсэнээр өгсөх, уруудахад огцом налуугүй байх тул хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настан, хүүхдийн тэрэгтэй болон дугуйтай зорчигчид аюулгүй, тав тухтай зорчиход ээлтэй гэж мэргэжлийн инженерүүд хэлж байгаа" гэжээ.

Г.Занданшатар: 1 их наяд төгрөгөөр баригдсан ч “сул зогсож“ байсан нүүрс баяжуулах үйлдвэр өнөөдрөөс бүрэн хүчин чадлаараа ажиллах боломжтой боллоо
Г.Занданшатар: 1 их наяд төгрөгөөр баригдсан ч “сул зогсож“ байсан нүүрс баяжуулах үйлдвэр өнөөдрөөс бүрэн хүчин чадлаараа ажиллах боломжтой боллоо
 
Баяр наадмаар уралдах хурдан морины сэрвээний өндөрт өөрчлөлт орууллаа
Баяр наадмаар уралдах хурдан морины сэрвээний өндөрт өөрчлөлт орууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/02/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.