ХӨСҮТ-ийн Эрчимтийн тасагт улаанбурханаар өвчилсөн 6 сартай хүүхэд ХҮНД оноштойгоор эмчлүүлж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 45 секунд

ХӨСҮТ-ийн Эрчим эмчилгээний тасагт улаанбурханаар өвчилсөн 6 сартай хүүхэд эмчлүүлж байна. Тодруулбал, Халдварт өвчин судлалын үндэсний төвийн захирал, АУ-ны доктор С.Энхболд "Сүүлийн 24 цагт улаанбурхан өвчний батлагдсан 25 тохиолдол бүртгэгдсэн. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 21 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаагаас Эрчимт эмчилгээний тасагт 6 сартай нэг хүүхэд хүнд оноштойгоор эмчлүүлж байна.

Улсын хэмжээнд улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 14 мянга бүртгэгдсэн ба үүний 70 хувийг вакцины бүрэн тунд хамрагдаагүй болон огт вакцинд хамрагдаагүй хүүхдүүд эзэлж байна" гэлээ.

Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ
Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ
 
Н.Цэрэнсамбуу: 1072 хувьцааны ногдол ашгийг хэзээ олгохыг хувьцаа эзэмшигчдийн хурлаар шийднэ
Н.Цэрэнсамбуу: 1072 хувьцааны ногдол ашгийг хэзээ олгохыг хувьцаа эзэмшигчдийн хурлаар шийднэ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!