Өнгөрөгч өдрүүдэд эрчим хүчний асуудлууд хурцаар хөндөгдөж буй. Тэгвэл Ерөнхий сайд асан С.Баярын зүгээс УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнг Эрчим хүчний сайдаар ажиллаж байх үедээ эрчим хүчний бүтээн байгуулалтуудыг "гацаасан" гэх агуулгыг илэрхийлснээс хойш тэд бие бие рүүгээ шүүмжлэлтэй байр суурийг "шидэлцсээр" буй. Тэгвэл Ерөнхий сайд асан С.Баяр "Хэлэх үг, гаргах нотолгоо үгүй тул хараал, хэрүүл хийдэг л нэг жижиг гар. Үүнтэй заваарч байх нь нэрийн хор, уг нь. Гэхдээ цагтаа дэмжиж байсандаа харамсахаас гадна цаашдаа ийм юмнуудыг засаг төрийн ажлаас хол байлгахыг би сануулах үүрэгтэй. Миний алдаа, уучлаарай" гэв.
Түүний эл илэрхийлсэн байр суурьтай холбоотойгоор УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн "Баяр аа, чи их өширхүү хүн юм. Оюу толгойн луйврыг олонд ил болгож, бидний хэсэг нөхөд уйггүй тэмцэж 34 хувийн 35 тэрбум ам.долларын өрийг цайруулсаны төлөө дандаа өөдөөс чулуу шиднэ. Эх орныхоо эрх ашгаас урваснаа чи юугаар ч цайруулж чадахгүй. Үрийн үрд, үеийн үед муугаар дурсагдана аа. Би өөр шиг чинь харийнхны гар хөл болж явсангүй. Баярын дэмжсэн гэж юу байхав дээ, Оюу толгой эсэргүүцлээ гэж намайг намаас хөөлгөснөө бас мартсан уу. Харин ч нутгийнхныхаа хүчинд Их хуралд 5 сонгогдсон. Өөр шиг чинь эх орныхоо эрх ашгаас урваж яваагүй учраас олон сонгогдсон хэрэг шүү дээ" гэжээ.
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!