
МУГЖ Лосолын Болдбаатарын “МОНГОЛОО ДУУЛНА” бие даасан бүрэн хэмжээний тоглолт есдүгээр сарын 19-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болно. Тус тоглолтын зочин уран бүтээлчээр Enerelize оролцохоор болжээ.
“МОНГОЛОО ДУУЛНА” тоглолтод Л.Болдбаатарын олон жилийн уран бүтээлээс хүргэхээс гадна зочин уран бүтээлчидтэй хамтран дуулах юм.
Тоглолтын тасалбарыг Ticket.mn, Shoppy, Tino болон GS25-ийн бүх салбараар худалдаалж байна. Мөн VIP тасалбар худалдаалагдаж байгаа аж.
Тоглолтыг Тэлмэн Эмүжин Продакшн ерөнхий зохион байгуулж, PocketZero хамтран зохион байгуулагчаар ажиллаж байна. TESO Group зохион байгуулагчаар, StoryLine Creative agency тоглолтын маркетингийг хариуцжээ. Ерөнхий ивээн тэтгэгчээр SKYtel, Дөрвөн арвайт, Nomin Beverage, Хужирт байгалийн эрдэст ус, Домч бор, Bumtan MN, Chingis Airlines ажиллаж байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!