
УИХ-ын гишүүн, ЗГ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Батлут тэргүүтэй төлөөлөгчид 2026 оны нэгдүгээр сарын 20-ноос 23-ны өдрүүдэд Катар Улсын Доха хотноо зохион байгуулагдсан дэлхийн батлан хамгаалах технологийн томоохон үзэсгэлэн болох "DIMDEX-2026"-д амжилттай оролцож, хоёр улсын цэргийн хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргасан түүхэн айлчлал хийлээ.
Катар Улсын Эмир, Шейх Тамим бин Хамад Аль Танигийн ивээл дор 9 дэх удаагаа зохион байгуулагдаж буй тус үзэсгэлэнд дэлхийн 80 гаруй орны төлөөлөгчид цугларлаа. Сайд Д.Батлут үзэсгэлэнгийн нээлтэд оролцож, "Илүү аюулгүй маргаашийг бүтээхийн төлөө боломжид хөрөнгө оруулъя" уриан дор дэлхийн батлан хамгаалах салбарын техник технологийн хөгжил, инновацитай танилцав.
Айлчлалын хамгийн чухал үйл явдал нь Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Д.Батлут Катар Улсын Шадар сайд бөгөөд Батлан хамгаалахын асуудал эрхэлсэн Төрийн сайд Шейх Сауд бин Абдулрахман бин Хассан бин Али Аль Тани-тай хийсэн албан ёсны уулзалт байлаа. Хоёр улс дипломат харилцаа тогтоосны 28 жилийн ойн өдөр Засгийн газар хоорондын хэлэлцээрийг шинэчлэн байгуулж, агаарын цэрэг, тусгай хүчин, батлан хамгаалах аж үйлдвэрлэлийн салбарт хамтран ажиллахаар тохиролцов.
Айлчлалын үеэр Батлан хамгаалахын сайдын албан ёсны уулзалтаас гадна ЗХЖШ-ын орлогч дарга бригадын генерал Б.Баатар тэргүүтэй Зэвсэгт хүчний удирдлагууд Катарын цэргийн анги, байгууллагуудтай танилцаж хамтын ажиллагааг өргөжүүлэх шинэ боломжуудыг эрэлхийллээ. Ингэснээр хоёр улсын элит ангиудын хооронд туршлага солилцох, хамтын ажиллагааг эрчимжүүлэх
нисгэгч, нисэхийн инженер, нисгэгчгүй нисэх хэрэгслийн (дрон) оператор бэлтгэх орчин үеийн симмуляторуудыг судалж, Монгол нисгэгчдийг сургах, сонсогч солилцох боломжийг хэлэлцсэн юм.
Мөн хоёр улсын Зэвсэгт хүчний хооронд жил бүр зохион байгуулагддаг “Хааны эрэлд”, “Шийдэмгий шийдвэр” хамтарсан сургуулилтын цар хүрээг нэмэгдүүлж, стратегийн түвшний бэлтгэл сургалтыг шинэ шатанд гаргахаар талууд төлөвлөгөө боловсруулж ажиллахаар боллоо.
Энэхүү айлчлал нь Монгол Улсын "Гуравдагч хөршийн бодлого"-ыг Ойрхи Дорнодын бүс нутагт бэхжүүлэх, батлан хамгаалах салбарыг орчин үеийн технологиор шинэчлэх, боловсон хүчнийг дэлхийн стандартад нийцүүлэн бэлтгэхэд чухал ач холбогдолтой үйл явдал боллоо.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!