11 аймгийн 52 сум цагаан зудтай байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 55 секунд

Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу цасны зузаан, нягт болон агаарын температурын олон жилийн дундажтай харьцуулсан мэдээлэлд үндэслэн зудын байдлыг үнэлэдэг. Тус үнэлгээгээр 11 аймгийн 52 сум цагаан зудтай, 14 аймгийн 61 сум цагаанаар зудархуу нөхцөлд байгаа аж.

Тодруулбал,

  • Увс аймгийн Хяргас, Өндөрхангай, Ховд, Зүүнговь, Түргэн, Малчин, Цагаанхайрхан
  • Ховд аймгийн Алтай, Үенч, Булган
  • Завхан аймгийн Цэцэн-Уул, Тэс, Баянхайрхан, Баянтэс, Нөмрөг, Эрдэнэхайрхан, Хөвсгөл аймгийн Цэцэрлэг
  • Өвөрхангай аймгийн Уянга, Гучин-Ус, Зүүнбаян-Улаан, Баянгол, Сант, Төгрөг, Есөнзүйл, Өлзийт, Баян-Өндөр, Бүрд, Тарагт, Хайрхандулаан,
  • Булган аймгийн Хангал, Баяннуур, Гурванбулаг, Орхоны Баян-Өндөр, Жаргалант,
  • Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн, Баянгол, Мандал, Зүүнбүрэн, Орхонтуул, Хушаат, Түшиг, Орхон, Хүдэр, Ерөө, Цагааннуур,
  • Дархан-Уул аймгийн Шарынгол, Дархан, Орхон, Хонгор
  • Төв аймгийн Зуунмод, Эрдэнэсант
  • Дорнод аймгийн Чойбалсан сумдын нутгаар цагаан зудтай байна.

Харин цагаанаар зудархуу нөхцөлтэй байгаа аймаг сумд,

  • Баян-Өлгий аймгийн Сагсай
  • Увс аймгийн Зүүнхангай, Тэс, Баруунтуруун, Давст, Сагил, Тариалан
  • Завхан аймгийн Ургамал, Түдэвтэй, Сонгино, Тэлмэн, Цагаанхайрхан, Цагаанчулуут, Отгон, Тосонцэнгэл, Завханмандал, Их-Уул, Баянхонгорын Жаргалант, Галуут,
  • Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ, Цагаан-Үүр, Булганы Бугат, Дашинчилэн, Рашаант,
  • Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан, Богд
  • Сэлэнгэ аймгийн Сүхбаатар
  • Төв аймгийн Цээл, Алтанбулаг, Баянчандмань, Угтаалцайдам, Заамар, Лүн, Өндөрширээт, Баян-Өнжүүл, Батсүмбэр, Жаргалант
  • Дундговь аймгийн Луус, Хулд, Сайнцагаан, Дэрэн, Өндөршил
  • Хэнтий аймгийн Биндэр, Дэлгэрхаан, Мөрөн, Өмнөдэлгэр, Өндөрхаан, Жаргалтхаан,
  • Дорноговь аймгийн Дэлгэрэх, Айраг
  • Сүхбаатар аймгийн Баяндэлгэр, Наран, Онгон
  • Дорнодын Чулуухороот, Баяндун, Цагаан-Овоо, Халхгол, Сэргэлэн, Гурванзагал, Дашбалбар сумдын нутгаар цагаанаар зудархуу нөхцөлтэй байгаа ажээ.
Маргаашаас нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн II улирлын хичээл эхэлнэ
Маргаашаас нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн II улирлын хичээл эхэлнэ
 
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!